ТАНИЛЦУУЛГА

“Арвин хур” ХХК-ны товч танилцуулга

“Арвин хур” ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг үзэсгэлэнт Сэлэнгэ мөрний урд хөвөөнд орших газар тариалангийн үржил шимт хөрс бүхий Боонгийн тохойд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор 1721 га тариалангийн талбай, дөрвөн ДТ-75 трактор, нэг эксковатортойгоор 2005 онд үйл ажиллагаагаа эхэлж тариалангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй /тэг эдлэншүүлэлт/ технологийг 2012оноос шат дараатайгаар нэвтрүүлж, амжилттай нутагшуулснаар 4000га тарилангийн талбайг жил бүр 100 хувь эргэлтэнд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж га-гаас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломж бүрдсэн.

Сэлэнгэ мөрнөөс салбарлуулан 17км урт усалгааны суваг, сумын төвөөс 13км өндөр хүчдлийн шугам татаж, 1500га талбай услах хүчин чадал бүхий 10 цогц бороожуулагч төхөөрөмжийг ашиглалтанд оруулж,усалгааны системийг бүрэн автоматжуулан, 10000в 400КВа хүчин чадалтай 2ш трансформатрыг суурилуулж усалгааны системийн жигд ажиллагааг ханган ажиллаж байна.

Компаний боловсон хүчний хувьд 40 гаруй үндсэн ажилчинтай. Нийт ажилчдын 80 хувь нь тогтвор суурьшилтай ажилладаг. Хавар намрын цагт орон нутгаас туслах ажилчид авч 60-80 хүнийг ажлын байраар хангаж байна. Мөн жил бүр хөдөө аж ахуйн мэргэжлээр бэлтгэгдэж байгаа их дээд сургуулиуд, МСҮТ-ийн оюутнуудыг өөрийн бааз суурин дээр үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг. “Арвин хур” ХХК

Нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийн хөгжилд бодит хөрөнгө оруулалтуудыг хийж цаашид орон нутгийн сургууль, эмнэлэгтэй хамтран ажиллаж, суманд дутагдаж байгаа боловсон хүчнээр хангах зорилгоор амжилттай суралцаж байгаа сурагчдыг сонгон шалгаруулж их дээд сургуульд сурах төлбөр, тэтгэлэгийг олгож ажиллахаар төсөл хөтөлбөр эхлүүлж ажиллаж байна.

Түүхэн замнал

Манай байгууллагын түүхэн замнал болон товч тодорхойлолт бичигдэнэ.

2013

Үүсэн байгуулагдсан

2013 онд улсын бүртгэлээс гэрчилгээ авч газар тариалан болон худалдааны үйл ажиллагаа эрхтэй болсон...

2014

Түүх 2

2013 онд улсын бүртгэлээс гэрчилгээ авч газар тариалан болон худалдааны үйл ажиллагаа эрхтэй болсон...

2015

Түүх 3

2013 онд улсын бүртгэлээс гэрчилгээ авч газар тариалан болон худалдааны үйл ажиллагаа эрхтэй болсон...

2016

Түүх 4

2013 онд улсын бүртгэлээс гэрчилгээ авч газар тариалан болон худалдааны үйл ажиллагаа эрхтэй болсон...

Манай харилцагч байгууллагууд

Бид өөрсдийн үйлчлүүлэгчид болон бизнес эрхлэгчидэдтэй хамтран ажиллахдаа таатай байдаг