COMPANY INTRODUCTION

“Арвин хур” ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг, үзэсгэлэнт Сэлэнгэ мөрний урд хөвөөнд орших газар тариалангийн үржил шимт хөрс бүхий Боонгийн тохойд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор 2005 онд 1721 га тариалангийн талбай, дөрвөн ДТ-75 трактор, нэг эксковатортойгоор үүсэн байгуулагдсан түүхтэй. Манай компани нь 2005 онд Сэлэнгэ мөрнөөс салбарлуулан 17км урт усалгааны суваг, сумын төвөөс 13км зайд өндөр хүчдлийн шугам татаж, 2006 онд 330 га-ийн 3ш, 2007 онд 400 га-ийн 2ш, 2008 онд 450 га-ийн 3ш, 2017онд 300га нийт 1500 га талбайг услах хүчин чадал бүхий 10 цогц бороожуулагч төхөөрөмжийг тус тус ашиглалтанд оруулан усалгааны системийг бүрэн автоматжуулан, 2018 онд 10000в 400КВа хүчин чадал бүхий 2ш трансформатрыг суурилуулж усалгааны системийн жигд ажиллагааг ханган ажиллаж байна. Хөдөө аж ахуйн орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэл хийснээр дундажаар га-гаас 20-30цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломжийг бүрдүүлж 2016 онд 2,394,543,577.06 төгрөг, 2017 онд 3,017,437,601.10 төгрөг, 2018 онд 3,871,806.78 төгрөг 2019 онд 1,664,649,125.28 төгрөгний борлуулалтыг хийсэн байна.
Тариалангийн 5000 гаруй га эргэлтийн талбайтай газар тариалангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй /тэг эдлэншүүлэлт/ технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж амжилттай нутагшуулснаар тариалангийн нийт талбайг 100 хувь эргэлтэнд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж жилд дунджаар 4000-6000 тн ургац хураан авч Монгол Улсын Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сан, гурилын үйлдвэр болон томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад чанартай үрийн болон таваарын улаан буудайг нийлүүлэх зорилгоо ханган үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирснээр хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын тэргүүлэгч компаний нэг болж чадсан байна.

Компаний боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллахад Хүний нөөцийн цогц бодлогыг хэрэгжүүлж тэдний ажиллах таатай орчин нөхцлийг бүрдүүлж, цалинг системтэйгээр нэмэгдүүлснээр сүүлийн 3 жилийн хугацаанд ажилчдын 85хувь нь тогтвортой ажиллаж байна.

2008 оноос эрчимжсэн мал аж ахуй, 2009 оноос байгалийн цэвэр бал гаргаж авах зөгийн аж ахуй, 2013 оноос ургамлын тосны үйлдвэр, гурвалжин будаа хальслах үйлдвэр, хагас боловсруулсан төмсний үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулан “Арвин Хур” нэрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.

PIONEER

“Best taxpayer organization” of Selenge aimag - 2013

“Best taxpayer organization” of Selenge aimag - 2018

“Сумын ургацын аварга хамт олон” – 2006 он

“Leading farming community of the soum” - 2008

“The best business entity of Selenge aimag” – 2008

Top