Захиралын Мэндчилгээ

Арвин хур ХХК-ний хамт олныхоо өмнөөс хамтран ажилладаг гадаад,дотоодын түншүүд, харилцагч байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье!

Манай компани 2005 оноос эхлэн газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. Бид тариалангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй /тэг эдлэншүүлэлт/ технологийг 2012оноос шат дараатайгаар нэвтрүүлж, амжилттай нутагшуулснаар 4000га тарилангийн талбайг жил бүр 100 хувь эргэлтэнд оруулж улаанбуудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангаж байна. Манай компаний үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт, ололт бүхэн зөв эерэг сэтгэлгээтэй, чадварлаг, бүтээлч хамт олны хөдөлмөр зүтгэл төдийгүй хэрэглэгч, харилцагч нэг бүрийн сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна.

Бидэнтэй хамтран ажиллаж, биднийг дэмжиж байдаг нийт хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ бид бүхний ажил үйлс, хамтын ажилллагаа цаашид улам бүр цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.