viber_image_2023-07-03_14-55-40-610




УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН

“Ухаалаг хөдөө аж ахуй эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх” төсөл

Төслийн баг нь “Ухаалаг хөдөө аж ахуй эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн платформыг хөгжүүлэх” зөвлөх үйлчилгээ төслийн хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр ашиглах зориулалттай нэгж талбарын мэдээллийг тариаланч болон тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг ААН -үүдээс бүрдүүлж, тариалалттай холбоотой мэдээлэл болон өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын өгөгдлүүдийг нэгтгэн цуглуулж тухайн өгөгдөл дээр үндэслэн нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд тодорхойлох, таамаглах, эрсдэлээс хамгаалах арга зүйг боловсруулж “Ухаалаг газар тариалан”-г эрхлэхэд зориулсан хөдөө аж ахуйн мэдээллийн системийн загварыг хөгжүүлэн ажиллаж байна.

Мэдээллийн эх үүсвэрээс / big data / хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өгөгдлийг нэгтгэх, тариалангийн талбайн бодит цагийн мэдээллийг өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын бүтээгдэхүүн, мэдрэгч төхөөрөмж, програм хангамжийн оновчтой шийдлээр урьдчилан төлөвлөх, тариалалтаас ургацын дүн шинжилгээ хүртэлх үйлдвэрлэлийн шатанд зөв шийдвэр гаргахад УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН систем нь дэмжлэг болох юм.

Top