БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Эх орон ард иргэдээ эрүүл хүнсээр хангаж, дэвшилтэд технологит суурилсан ухаалаг газар тариалангийн үйлдвэрлэлийг нэвтрүүлж, Монгол улсын нийгэм,
эдийн засагт өөрсдийн хувь нэмрийг оруулан дэлхийд өрсөлдөхүйц арга зүйг бий болгоно.
ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ
Тариалангийн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсний доройтлыг сэргээхэд онцгой анхаарч Дэлгэрэнгүй…
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
No-tiil агротехнологид суурилсан “Ухаалаг газар тариалан”-г хөгжүүлэх чиглэлээр Монгол улсын газар тариалангийн салбарт анхдагч тэргүүлэх зэрэглэлийн жишиг аж ахуй нэгж.
ҮР - ҮЙЛДВЭРЛЭЛ
Үр үйлдвэрлэл үржил, боловсруулалт, түгээлтээр өндөр чанартай үрээр хангадаг бөгөөд бүтээмж, тогтвортой байдлыг нэмэгдүүлснээр хөдөө аж ахуйг дэмждэг.
NO-TILL ТЕХНОЛОГИ - ХӨРС
Байгальд ээлтэй агротехнологид суурилсан хөрс нь үржил шимтэй, шимт тэжээлийн бодисоор баялаг байх нь тарималын өсөлт, хөгжилд эерэгээр нөлөөлж, газар тариалангийн үйлдвэрлэлийг амжилттай эрхлэх үндсэн нөхцөл болдог.
УХБ - БОРДОО
Улаанбуудай нь илүү их бордоо шаарддаг үр тариа бөгөөд тариалалтын энгийн нөхцөлд 100 кг буудай газрын хөрснөөс азот/N 2,5-3 кг/, фосфор/P2O5 1.5-3.3/, кали/K2O1-1.7 кг/ шингээж авах хэрэгцээтэй бөгөөд азот,фосфор, калийн харьцаа 1:0.93:0.44 байна.
УХААЛАГ УСАЛГААНЫ СИСТЕМ
Тариалангийн талбайн цаг агаарын мэдээлэл, талбайн хөрсний мэдрэгч төхөөрөмжөөс дамжуулсан өгөгдөл, чийгшилд дүн шинжилгээ хийснээр систем нь усалгааг төлөвлөж, боломжит ургац, ургац хураалтын хугацааг тооцдог.
БИД ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН МАНЛАЙЛАГЧИД

ТӨРӨЛХИЙН УДИРДАГЧ

Арвин хур ХХК-ний хамт олныхоо өмнөөс хамтран ажилладаг гадаад,дотоодын түншүүд, харилцагч байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье! Ерөнхий захирал Ч.Чадраабал

НАРИЙВЧЛАЛТАЙ ГАЗАР ТАРИАЛАН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ

Тухайн бүс нутгийн онцлог болон тариаланчийн зорилгод нийцүүлж мэргэжлийн зөвлөгөө боловсруулна.

Өрсөлдөхүйц цалин

Та манай хамт олонтой нэгдсэнээр салбартаа өрсөлдөхүйц цалин, өсөн дэвжих, мэргэших таатай нөхцөлтэй.

Техник, технологи

Орчин үеийн хөдөө аж ахуйн машин, техникүүдтэй ажиллаж, технологийн дэвшилүүдээс ажлын байр нь дээрээ суралцан эзэмших боломжтой.

Чадварлаг хүний нөөц

Хөдөө аж ахуйн чиглэлээр гадаад дотоод суралцсан инженер техникийн ажилчид болон салбартаа туршлагатай, нэр хүндтэй чадварлаг хүний нөөцийг бүрдүүлсэн.

Ажиллах орчин

Ажилчдын ажиллах, амьдрах ахуй нөхцөлийг сайжруулах, орчинг ая тухтай байх тал дээр компанийн хөгжлийн бодлогод тусгаж хэрэгжүүлсээр ирсэн.

Даатгалын нөхцөл

Эрүүл Монгол хүн бол компанийн тогтвортой хөгжлийн нэн тэргүүний асуудал юм. Тиймээс бид хүний нөөцийн томоохон бодлого болгон ажиллаж байна.

Цахим шийдэлүүд

Өнөө цагт орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан мэдээллийн технологийн шийдлийг нэвтрүүлж Монгол орны аль ч өнцөгөөс ажиллах боломжийг бүрдүүлсэн.

ИННОВАЦЛАГ ШИЙДЛҮҮД

Хиймэл дагуулын бүтээгдэхүүнийг “УХААЛАГ ГАЗАР ТАРИАЛАН”- системд нэвтрүүлсэнээр

Төслийн ажлын даалгаварт тусгагдсан хиймэл дагуулын бүтээгдэхүүн API- үйлчилгээг системд холболт хийснээр бодит цагийн ажиглалтыг хэрэглэх боломж бий болж тооцоолол, мэдээллийн дэд бүтэц, аналитиктай хослуулсанаар газар тариалан эрхлэгчдэд хиймэл дагуулын технологи, бүтээгдэхүүнийг ашиглах боломжийг нэмэгдүүлж байна..

Үүнд :

  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг урьдчилсан байдлаар тандах
  • ХАА-н статистик мэдээг улирал тутамд шинэчлэх
  • Хөрсний чийг ба шим тэжээлийн байдлыг тодорхойлох
  • Тариалангийн талбайн агротехнологийг төлөвлөх
  • Хортон шавьж, ургамлын өвчнийг илрүүлэх, хянах
  • Улирлын чанартай хур тундасын мэдээлэл авах
  • Тариалангийн талбайн байршил, тархалтыг харуулах
  • Тарималыг төрлөөр нь ялгах
  • Цаг хугацаа, орон зайн өөрчлөлтийг хянах
  • Ургацын үе шатыг тодорхойлох
  • Ургацыг урьдчилан таамаглах
  • Ургац хураалтын хугацааг тооцоолох гэх мэт

Top