БИДНИЙ ТУХАЙ

“АРВИН ХУР” ХХК-НЫ

ЗАХИРАЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Арвин хур ХХК-ний хамт олныхоо өмнөөс хамтран ажилладаг гадаад,дотоодын түншүүд, харилцагч байгууллагууд, хэрэглэгч та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье! Манай компани 2005 оноос эхлэн газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлж байна. Бид тариалангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй /тэг эдлэншүүлэлт/ технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж, амжилттай нутагшуулснаар 4000 га тарилангийн талбайг жил бүр 100 хувь эргэлтэнд оруулж улаанбуудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангаж байна. Манай компаний үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт, ололт бүхэн зөв эерэг сэтгэлгээтэй, чадварлаг, бүтээлч хамт олны хөдөлмөр зүтгэл төдийгүй хэрэглэгч, харилцагч нэг бүрийн сэтгэлийн илэрхийлэл гэдгийг хэлэхэд таатай байна. Бидэнтэй хамтран ажиллаж, биднийг дэмжиж байдаг нийт хэрэглэгч, үйлчлүүлэгч, харилцагч та бүхэндээ талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ бид бүхний ажил үйлс, хамтын ажилллагаа цаашид улам бүр цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл дүүрэн байна.
“АРВИН ХУР” ХХК-НЫ

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“Арвин хур” ХХК нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг үзэсгэлэнт Сэлэнгэ мөрний урд хөвөөнд орших газар тариалангийн үржил шимт хөрс бүхий Боонгийн тохойд усалгаатай тариалангийн үйлдвэрлэл эрхлэх зорилготойгоор 1721 га тариалангийн талбай, дөрвөн ДТ-75 трактор, нэг эксковатортойгоор 2005 онд үйл ажиллагаагаа эхэлж тариалангийн үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, эрчимжүүлэх, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, хөрсний элэгдлийг бууруулах, цөлжилтийг зогсоох, хөрсийг сэргээхэд онцгой анхаарч уриншгүй /тэг эдлэншүүлэлт/ технологийг 2012 оноос шат дараатайгаар нэвтрүүлж, амжилттай нутагшуулснаар 4000 га тарилангийн талбайг жил бүр 100 хувь эргэлтэнд оруулж улаан буудай, тосны ургамал, гурвалжин будаа, арвай тариалж га-гаас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломж бүрдсэн.

УХААЛАГ УСАЛГААНЫ СИСТЕМ

Сэлэнгэ мөрнөөс салбарлуулан 17км урт ухаалаг усалгааны систем нутагшуулав

ДЭД БҮТЭЦ

13км өндөр хүчдэлийн шугамыг Зүүнбүрэн сумын төвөөс татсан

ТЕХНИК ТЕХНОЛОГИ

1500га талбай услах хүчин чадал бүхий 10 цогц бороожуулагч төхөөрөмж

ХҮЧИН ЧАДАЛ

10000в 400КВа хүчин чадалтай 2ш трансформатр

НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

Нийгмийн хариуцлагын хүрээнд сум орон нутгийн хөгжилд бодит хөрөнгө оруулалтуудыг хийж цаашид орон нутгийн сургууль, эмнэлэгтэй хамтран ажиллаж, суманд дутагдаж байгаа боловсон хүчнээр хангах зорилгоор амжилттай суралцаж байгаа сурагчдыг сонгон шалгаруулж их дээд сургуульд сурах төлбөр, тэтгэлэгийг олгож ажиллахаар төсөл хөтөлбөр эхлүүлж ажиллаж байна.

Top